top of page
БИДНИЙ ОНЦЛОГ

 

Бидний давуу тал:

  • Хэрэглэгчдэд чанарын шаардлага хангасан, хаягдалгүй хүнсний ногоо, нарийн ногоо, жимс жимсгэнийг ангилан ялгаж түгээх

  • Ховор төрлийн нарийн ногоог тасралтгүй нийлүүлэх

  • Борлуулалт түгээлт бүх салбарт жигд хүрч үйлчлэх

  • Найдвартай түргэн шуурхай үйлчлэх

 

Манай байгууллагын хэрэглэгч рүү чиглэсэн бодлого:

  • Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох

  • Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх

  • Хэрэглэгчтэй тогтоох харилцааг сайжруулах

ЖИМС

Хүлэмжинд тариалсан өглөөний шинэхэн гүзээлзгэнээс эхлүүлээд 40 гаруй төрлийн жимс жимсгэнийг нийлүүлж байна.

Хурим найр, хүүхдийн даахь үргээх ёслол, хүлээн авалт зэрэгт ширээний чимэг болсон жимс, жимсгэнийг гагцхүү манайхаас авч ширээгээ чимэж байна.

Амт чанар сайтай, шүүслэг, шинэхэн жимсийг та бүхэн өргөнөөр хэрэглэснээр өөрт дутагдсан амин дэмээ нөхөн авах юм.

Улаанбаатар хотын хэмжээнд 6 дүүргийн 100 гаруй аж ахуй нэгжид түгээлтээр борлуулалт хийдэг. Доорхи үйлчилгээний байгууллагуудын онцлогт тохируулсан  байдлаар түгээлтийг хийж байгаа нь манай харилцагчдын сэтгэл ханамжинд байнга нийцэж байдаг.  Үүнд:

  • Ресторан, зоогийн газрууд

  • Дэлхийд алдартай зочид буудал болон түргэн хоолны сүлжээнүүд

  • Барилга, уул уурхайн компаниуд

  • Coffee shop  - ын сүлжээ

“Энх Нэүрит” ХХК – ийн хамт олон нийгмийн хариуцлагаа илүү ухамсарлаж, харилцагч, үйлчлүүлэгчиддээ аюулгүй, шинэ жимс, нарийн ногоогоор хангахын сацуу, үйлчлүүлэгчдийг Эрхэм болгон ажиллаж байна.

БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ

НАРИЙН НОГОО

 

Бид одоогоор 60 гаруй төрлийн нарийн болон өргөн хэрэглээний ногоог импортын болон дотоодын хүлэмжийн тариалалтаас шууд хэрэглэгчдийн гар дээр хүргэж байна. 

 

Европ, Латин Америк, Ази хоолнуудад хэрэглэгддэг монголд тариалдаггүй ховор төрлийн ногоонууд болох radichio, asparagus, thyme, rosemary, parsley, romain lettuce, ragula, frisee гэх мэт ногоонуудыг оруулж ирдэг ба ресторанууд болон Меркури, Саруул, Барс захын худалдааныхан авдаг.

bottom of page